“Чөлөөт бөх” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

“Чөлөөт бөх” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн оноос эхлэн улирал бүр гаргаж байгаа “Чөлөөт бөх” сэтгүүлийн 2012 оны хоёр дахь дугаар гарч уншигчдын хүртээл болж байна.

“Лондон-2012” Зуны олимпийн наадамд зориулсан энэ дугаарт БТСГ-ын Үндэсний шигшээ баг, эрдэм шинжилгээний албаны дарга Ц.Одонбаярын “Лондонгийн олимпийн наадмаас медаль авах нь чөлөөтийнхний хувьд нэр төрийн хэрэг болоод байна.”, олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очирын “Олимпийн наадамд хоёр төрлөөр оролцсондоо бахархаж явдаг.” ярилцлага, олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид, шүүгчдийн тухай мэдээлэл, дасгалжуулагч, эмч нарын ярилцлага, чөлөөт бөхийн тэмцээний хуваарь зэргийг нийтэлжээ.

Тэрчлэн Бүх ард түмний спортын наадам, залуучууд болон өсвөр үеийн УАШТ-ний дүн, спортын наадмын шинэ аваргууд болох олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа, Б.Нэмэхбаяр нарын сэтгэгдэл, “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн багийн түүхэн уламжлалын тухай тус спорт хорооны дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярын “”Армийн дайчид биднийг дэмждэг, биднээс өндөр амжилт шаарддаг.” ярилцлага гарчээ.

Мөн чөлөөт бөхийн Олимпийн бэлтгэлийн төвийн нээлтийн тухай сурвалжлага, Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон анхдугаар Хари Рамын “Гранд-При” олон улсын тэмцээн болон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний тухай мэдээлэл зэрэг олон сонирхолтой нийтлэлийг энэ дугаарт хэвлэжээ.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж