УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө
18-20 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар усархаг бороо зүсэрч орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө сэрүүсч 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 14-19, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, зүүн зүгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.