“Мотив”-ынхон кино урлаг сонирхов

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“Мотив”-ынхон кино урлаг сонирхов

“Мотив” хамтлаг “Sync”хамтлагийнхан нэгдэн уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Хамтлагийн гишүүд “2В” студийн бүтээж буй кинонд хамтран тоглож байгаа бөгөөд удахгүй дэлгэцнээ гарах аж. Тэд киноны зохиолоо өөрсдөө бичиж, найруулж байгаа бөгөөд киноны дууг “Мотив” хамтлаг, бас нэгэн дууг нь “Sync”хамтлаг дуулж байгаа гэнэ. Тэд энэ киногоороо залуусын хайр дурлал, гэр бүлийн амьдрал, эцэг эхийн харилцаа, өнөөгийн залуусын тухай өгүүлэх гэнэ. Киноны ажил бараг дуусч байгаа учир хоёр хамтлагийн залуус киноны ажлаа дуусгаад хамтдаа тоглолт хийх аж. Тэд тоглолтоо ирэх намар хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж