Парис Жексон авга ахыгаа буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Парис Жексон авга ахыгаа буруутгав

Майкл Жексоны охин Парис Твиттерээр авга ахтайгаа дайн зарлажээ. Учир нь Майкл Жексоны авга ах Рэнди болон Жермейн, Жанет, Тито, Рэбби нар түүний хөрөнгийг захиран зарцуулагч нарыг халахыг шаардаж, дуучны ээж 82 настай Кэтерин Жексоныг цус харвасан гэж худал мэдэгдэл хийжээ.

Харин 14 настай Парис Жексон Твиттертээ тэдний мэдэгдлийг няцааж, эмээ нь эрүүл саруул хэвээрээ бөгөөд авга ах нар нь худлаа гүтгэж байна гэжээ.

Попын хааны хөрөнгийг алдартнуудын өмгөөлөгч Жонн Бранка захиран зарцуулдаг юм байна. Гурван жилийн өмнө 50 настайдаа хорвоог орхисон Майкл Жексоны гурван хүүхдийн асран хамгаалагч нь түүний 82 настай ээж Кэтерин Жексон юм.

Майкл Жексоны хөрөнгийн захиран зарцуулагч болохыг санаархаж буй авга ахдаа Парис Твиттерээр “Сайн байна уу? Авга ахаа, худал зүйл ярьж яваа чинь таалагдахгүй байна. Баярлалаа” гэжээ. Харин дээрх мессежийг Парис ердөө хэдхэн минутын дараа устгасан гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж