ОХУ-д шашны тэргүүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

ОХУ-д шашны тэргүүн амиа алджээ

ОХУ-ын Бүгд найрамдах улс Татарстанд өнөөдөр хоёр халдлага гарчээ. Халдлагын үеэр ОХУ дахь лалын шашны нэгэн тэргүүн амиа алдаж, нэг нь шархадсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа гэнэ.

Татарстаны муфти буюу лалын шашны тэргүүн Илдус Файзовыг Казань хот дахь нэгэн радио станцаас гарч ирэх үед машин нь дэлбэрчээ. Тэрбээр хүнд шархадсан байна. Харин халдлага гарах яг тэр үеэр өөр газарт түүний туслах Валюла Якупов толгойдоо буудуулж нас барсан байна.

Татарстаны Аюулаас хамгаалахынхан шашны тэргүүдийг хамгаалалтад авч, хотод онц байдал зарлаад байгаа талаар ОХУ-ын Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж