Нийслэлийн засвар хийгдэж буй замууд

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн засвар хийгдэж буй замууд

Сансарын туннелийн зүүн уулзварыг энэ сарын 20-ноос эхлэн есдүгээр сарын 01-нийг
хүртэл хааж, нүхэн гарцны ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Зүүн 4
замаас хойш Сансарын ШТС хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж
байна. Есдүгээр сарын 01-нд автозамын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг хэвийн явуулах бөгөөд нүхэн гарцны дотоод засал, гаднах
фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх юм.
Нүхэн гарц нь 4 тал руугаа
гарах гарцтай, 6.3 м өргөн коридортой, Сансарын туннелийн талын урт
хэсэг нь 54.1 м, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 м
өргөнтэй хийгдэнэ.
Автозамын явах ангийн өргөн 23.7 м байна.
Нэг тэрбум
321 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх нүхэн гарцын ажлыг “Хотынзам”
ХХК гүйцэтгэнэ.

Сэлбийн хос гүүрийн засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан
урд гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн
хязгаарлалаа. Урд гүүрний шинэчлэлтийг есдүгээр сарын 07 хүртэл, есдүгээр сарын 07-ноос хойд гүүрний шинэчлэлтийг арваннэгдүгээр сарын 30 хүртэл
хийхээр төлөвлөн ажиллаж байна. Гүүрийн барилгын ажлыг “МоторСервис” ХХК
гүйцэтгэж байгаа юм.

Сүхбаатарын гудамжинд Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу
Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзварын урд уулзвар
хүртэлх 200 м авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр энэ сарын 17-ны 00:00 цагаас 24-ний 00:00 цаг хүртэл уг замын
хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөсөн. Цаг агаарын байдлаас шалтгаалан
хөдөлгөөн хаахыг түр хойшлоод байгаа бөгөөд замын хашлага суурилуулах
ажил явагдаж байна. Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах байгууламж,
холбоо, цахилгааны шугам сүлжээ, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд
хийгдэх юм.
Гүйцэтгэгч нь “Наранбулаг-Хан” ХХК.

Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун 4 замын уулзвар
хүртэлх 0.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй
холбогдуулан тус замын зүүн талын урсгалыг хэсэгчлэн түр хаахаар боллоо. Энэ сарын 18-ны 22 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөнийг
хязгаарлаж, инженерийн шугам сүлжээний ажлуудыг /цэвэрус, цахилгаан,
холбоонышугам/ хийнэ. Гүйцэтгэгч "Тосгол" ХХК.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж