Герман Испанид өгөх тусламжаа багасгажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Герман Испанид өгөх тусламжаа багасгажээ

Германы Засгийн газар өнөөдөр Испанийн дампуурсан банкуудад 100 тэрбум евро буюу 122 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх албан ёсны амлалтаа түтгэлзүүлжээ. Германы Канцлер Ангела Меркель дэлхийн эдийн засгийн хямралыг өөдрөгөөр харан, Испанийн банкны системд дээрх  тусламжийг үзүүлэхээр болоод  байсан. Харин Германы Засгийн газрын албанаас мэдээлснээр Евро бүсийн орнуудын хөрөнгийн сан буурсны улмаас 100 тэрбум биш ердөө 30 тэрбум еврогийн тусламж Испанийн банкуудад үзүүлэх болсноо мэдэгдсэн байна.

Харин Испанийн Засгийн газар өөрийн улсын банкны салбарыг хямралд гүн өртсөн ч гадныхны тусламж авалгүйгээр дотооддоо шийдвэрлэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж