“Милан” супер довтлогчоо явуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

“Милан” супер довтлогчоо явуулав

Италийн “Милан” клуб супер довтлогч Златан Ибрахимовичоо Францын “ПСЖ”-д худалдсан нь хөлбөмбөгийн ертөнцийг доргиогоод байна. Удахгүй 32 нас хүрэх швед довтлогч 20 орчим сая еврогийн үнэ хүрсэн тухай Парисын багийн спортын захирал Леонардо мэдээллээ. “Сери А”-гийн 2011-2012 оны улирлын мэргэн бууч /28 гоолтой/ Ибра шинэ багтайгаа гурван жилийн 13 сая еврогын гэрээ байгуулжээ. Катарчуудын мөнгөнд умбаж буй “ПСЖ” жилийн өмнө Хавьер Пасторег “Палермо”-гоос 39,8 сая еврогоор худалдан авсан бол энэ зун Эзекель Лавессиг “Наполи”-гаас 30 сая, Тиагу Силваг “Милан”-аас 46 саяар урвуулаад байсан. Ибрахимович Эйфелийн цамхагийг логондоо дүрсэлсэн клубийн 9 дугаарыг эзэмших ажээ.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж