
УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг төсвийн зарлагатай холбоотойгоор Анод, Зоос банкинд зориулж гаргасан бондын эргэн төлөлтийг улсын төсөв торлого хэлбэрээр оруулах боломжтой эсэхийг, энэ бондын төлбөрийг том зээлдэгч нараар төлүүлэх талаар төсвийн орлого дээр хэрхэн тусгасан талаар тодруулж өгөхийг хүслээ. Мөн Зоос банкны 100 тэрбумын асуудлыг яагаад төсвийн зарлагад тооцохгүй байгааг асуухад Сангийнсайд С.Баярцогтхариулахдаа, Анод банктай холбогдож бонд гараагүй. Харин зоос банканд зориулж 100 тэрбумын бонд гаргасан бөгөөд энэ нь эргэн төлөгдөх зээл хэлбэрээр төсөвт орсон байгааг хэллээ.
Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололорсон нь Зэсийн үнийг тонныг нь 7000 ам.доллараар тооцох тухай Н.Батбаяр гишүүний санал байлаа. Туссанал хураалт байнгын хороогоор дэмжигдсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.
Б.Энхмандах