Өнгөрсөн тавдугаар сард газрын тосны хэрэгцээ өссөнтэй зэрэгцээд баррель газрын тосны үнэ 90 ам.доллар болж өссөн байна. Өчигдөр Нью-Йоркийн бирж дээр цахим худалдаагаар Банкокын цагаар үд дундад баррель газрын тосны үнэ 89.67 ам.доллараас 90.34 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин Лондонгийн “ICE futures” бирж дээр баррель газрын тосны үнэ 105.92 болж өсчээ. 2011 онтой харьцуулахад энэ оны эхэнд газрын тосны хэрэгцээ бага байсан тул үнэ нь тогтмол байсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт хийн нийлүүлэлт багасмагц газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн байна. Үүнээс болж Лондонгийн “ICE futures” бирж дээр галлон хийн үнэ 2.885 ам.доллар байснаа 2.782 ам.доллар болж унажээ. Мөн байгалийн хийн 0.03 куб метр нь 2.955 ам.доллараас 1.8 центээр буурсан байна. Нөхцөл байдлаас харахад газрын тосны үнэ цаашдаа 90 ам.доллар хэвээр үлдэх хандлагатай байгаа аж.
Б.Анхтуяа