МУ-ын Эрүүл мэндийн яам Турк Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу уулзалт хийжээ. Уг уулзалтанд Турк Улсын эрүүл мэндийн сайдын зөвлөх Камуран Үзден, ЭМЯ-ны Евролын Холбоо болон хоёр талт хамтын ажиллагааны газрын дарга Хусейн Үзбей, Монголын асуудал хариуцсан зохицуулагч Хусейн Четин, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс оролцжээ. Уулзалтын үеэр Туркийн төлөөлөгчдийн тэргүүн Камуран Үзден Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгааг онцлоод шинээр эмнэлэг бариж өгөхөө амласан байна. Мөн эмнэлгийн ерөнхий мэргэжлийн чиглэлээр эхний ээлжинд 20 эмчийг Турк улсад дадлагажуулах сургалтанд явуулах санал тавьжээ.
Э.САР