Кён Хи их сургуулийнхан Мандалговьд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Кён Хи их сургуулийнхан Мандалговьд ажиллана

БНСУ-ын Кён Хи их сургуулийн Энхтайвны корпусын гурван баг манай улстай хамтран “Цөлжилтийн эсрэг хамтдаа” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг корпус нь СУИС болон Дундговь аймгийн төв Мандалговьд ажиллах бөгөөд нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй аж. Дүрслэх урлагийн баг нь ханын зураг зурах, мультимедиа самбар байгуулах бөгөөд СУИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнууд хамтран ажиллах юм байна. Харин эмнэлгийн багийн ажилтнууд нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, СУИС-ийн бүх салбар сургуулийн багш, албан хаагчдад зөвлөлгөө өгч үзлэг хийн Многол эмч нартай харилцан туршлага солилцох гэнэ. Гурав дах баг Мандалговьд мод тарих бөгөөд “” ТББ-тай хамтран ажиллах юм байна. Уг төсөл энэ сарын 17-29 нд үргэлжлэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж