Израйлийн жуулчдын автобусыг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Израйлийн жуулчдын автобусыг дэлбэлжээ

Болгарт аялж явсан Израйлийн жуулчдын автобусыг амиа золиослогч дэлбэлснээс найман хүн газар дээрээ нас барж, 34 нь шархаджээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр амиа золиослон бөмбөг дэлбэлэгч АНУ-ын иргэншилтэй хуурамч бичиг баримттай байжээ.

Израйлын жуулчидтай автобусыг Хар тэнгисийн эрэг дээох Бургас нисэх буудалд дэлбэлсэн байна. Израйлийн талаас шархдаж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, нас барагсдыг нутагт нь төрөл төрөгсдөд нь аваачиж өгөхөөр  тус улсад эмч, албаны хүмүүсийн тусгай багийг илгээсэн байна.

Израйлийн жуулчдын амь насанд халдсан дээрх халдлагыг тус улсын Батлан хамгаалахын сайд Эхүд Барак Леваны Хезболлах бүлэглэлийн хийсэн хэрэг гэж таамаглаж байгаа гэнэ. Тэрбээр үүний цаана Ираны эрх баригчдын нөлөө байхыг ч үгүйсгэхгүй байгаа юм. 

Харин Йерусалим дахь гадаадын сурвалжлагчид үүнийг Израйль, Ираны хоорондох далд дайсагналцлын илрэл гэж бичиж байгаа гэнэ.

Шинжээчдийн таамаглаж буйгаар дээрх халдлага нь Ираны цөмийн эрдэмтдийг хөнөөсөн учир битүүлэг аллагын хариу байж болзошгүй аж. Дэлбэрэлтийн үеэр автобус хэдэн хэсэг болон тарсан бөгөөд гэрчүүд аймшигтай чимээ сонссон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж