БНХАУ Африкийн орнуудад 20 тэрбумыг зээлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

БНХАУ Африкийн орнуудад 20 тэрбумыг зээлүүлнэ

Өнөөдөр БНХАУ-н Ерөнхийлөгч Ху Жин Тао ирэх гурван жилийн хугацаанд Африкийн ядуу буурай орнуудад 20 тэрбум ам.долларын зээл олгохыг зөвшөөрчээ.

Энэ нь Хятад улс 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад өгсөн зээлээ хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Ингэснээр Хятад улс Африктай харилцах харилцаагаа дээшлүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Африк нь БНХАУ-д уран, зэс, газрын тос зэргийг нийлүүлдэг байна. Гэхдээ энэ нь Барууны орнуудад таалагдахгүй байгаа аж. Тэд БНХАУ-ыг Африктай хийж буй энэ  бизнесийн хэлэлцээр нь  хүний эрх зөрчигдөж буйг ашиглан өлсгөлөн эдийн засгаа байгалийн баялагаар тэжээхийг хичээж буй оролдлого гэж үзсэн байна.

Харин үүний хариуд БНХАУ Африкийн орнуудыг өөрсдийн нөөцдөө тулгуурлан хөгжихөд нь туслахыг чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлжээ. Энэхүү зээл нь Африкийн ядуу буурай орнуудын  дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл болон жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд зарцуулагдах юм.

Африк болон БНХАУ-н нөхөрлөлийн харьцаа тэртээ 1950-аад оны үеэс эхэлжээ. 2011 онд  БНХАУ-н Африктай хийж буй БНХАУ-н худалдаа 166.3 тэрбум ам.доллар байсан байна. Харин Африкийн Хятад руу хийсэн экспорт 5.6 тэрбум ам.доллараас 93.2 тэрбум ам.доллар болж өсчээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж