40 цаг тоглоом тоглоод нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

40 цаг тоглоом тоглоод нас баржээ

Дэлхийн
хамгийн олон хүн тоглодог “World of Warcraft" тоглоомыг үйлдвэрлэгч
Америкийн “Blizzard Entertainment” компаний “Diablo III” тоглоомын
шинэчилсэн хувилбар өнгөрсөн тавдугаар сард худалдаанд гарч уг тоглоом
сонирхогчдын хорхойг хүргэж байсан.

Гэвч алдартай “Diablo III” 
тоглоом Тайваньд  нэгэн хүүгийн үхлийн шалтгаан болжээ. АP агентлагийн
мэдээлснээр 18 настай Тайваний нэгэн хүү 40 цагийн  турш уг тоглоомыг
тоглосны дараа амиа алдсан байдалтай олдсон гэнэ.

Албаныхны мэдээлж
байгаагаар амиа алдсан хүүгийн нэрийг  Чуанг гэдэг ба ойролцоох интернет
кафед уг тоглоомыг тоглохдоо нойр хоолгүй 40 цагийн турш тоглосон гэнэ.

Хүүг өнгөрсөн ням гаригт тоглоом тоглож байгаад ширээн дээрээ ухаан
алдсан байдалтай байхыг нь тус интернет кафены эзэн олж мэдсэн байна.
Хүүг эмнэлэгт хүргэсэн ч тэр аль хэдийнэ нас барсан байжээ.

Албаныхан
хүүгийн цогцсонд задлан шинжилгээ хийсний дараа эмч нар түүнийг удаан
хугацаагаар суугаа байдалд байсны улмаас цусны бүлэгнэл болсон нь
түүнийг үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлт хийсэн байна.

Хамгийн эмгэнэлтэй нь
тоглоомонд хэт донтсоноос болж амиа алдсан анхны тохиолдол энэ биш аж.
Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Тайваний Тайбэй хотод бас иймэрхүү
хэрэг гарч Чэн Рун-Юу  нэртэй хүү пс тоглоом удаан хугацаагаар  тоглосны
улмаас зүрхний шигдээсээр амиа алдаж байжээ.

Тоглоомонд хэтэрхий
донтогсод интернэтэд кафед амиа алдах нь ховор тохиолдол ч хэтэрхий
удаан хугацаагаар тоглодог нь тэдний бие махбодь хэрэгцээт нойр хоолны
гүн дутагдалд орсны улмаас ийнхүү үхэх гол шалтгаан нь болдог аж.

Өнгөрсөн жил 30 настай нэгэн Хятад эр бас пс тоглоомонд хэт донтож,
шингэний дутагдалд орон амиа алдсан байна.
Компьютерийн тоглоомын
хөгжил өнөө үед хурдацтай хөгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тоглоомонд
донтон амиа алдаж байгаа харамсалт хэргийн тоо ч даган нэмэгдэж байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж