Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, аврагч нар энэ сарын 25-нд Өмнөд Суданыг зорихоор болсон байна.
Өмнөд Суданд энхийг сахиулах Онцгой байдлын ерөнхий газрын 29 аврагчийг үдэх арга хэмжээ өчигдөр ОБЕГ-т болжээ. Онцгой байдлын аврагч залуус улс эх орныхоо энхийн манаанд өдөр шөнийг ялгалгүй хүчин зүтгэдэг байсан бол одоо олон улсын тавцанд ур чадвараараа тэнцэн, НҮБ-ын авран хамгаалах үйлсэд нэгдэх нь. Ингэхдээ есөн сарын турш тус улсад алба хаах юм байна. Ийнхүү онцгой байдлын албанаас анх удаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь ихээхэн онцлогтой болох тухай ОБЕГ-аас онцолж байна.
У.БОЛОР