Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Өмнөговьд үер буужээ

Өмнөговь аймагт өчигдөр буюу долдугаарсарын 18-нд 15 цагийн орчимд үер буужээ. Гэнэтийн их устай бороо үерийн даланг сэтэлж, гэр хорооллын айлуудыг усанд автуулсан байна. Нэг байшин усанд суун нурж, гэртэй айлууд усанд урссан гэнэ. Үерт автсан айлуудад нялх хүүхэд болон жирэмсэн эхчүүд байсан нь аймгийн
Онцгой байдлын аврах гал унтраах багийнханыг нэлээдгүй сандаргасан аж. Одоогоор үерт автсан айлуудыг өндөрлөг газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг аваад байгаа гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж