Холбооны зөвлөх ДХБ-д элсэх багц баримтыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Холбооны зөвлөх ДХБ-д элсэх багц баримтыг баталлаа

Орос улсын Холбооны зөвлөл энэ сарын
18-нд Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүнээр элсэх багц баримтыг хэлэлцэн
нийт 144 сенаторын гурав нь татгалзснаар батлагдаж байна. Тус улс нь энэ томоохон
байгууллагын гишүүнээр элсэхийн төлөө 19 жилийг зарцуулан “түүхэн дээд амжилт”
тогтоохдоо олон улсын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин асуудал
ийнхүү нааштай шийдэгдэх цагт дотооддоо нэлээд маргаан, санал зөрөлдөөнтэй дахин
тулгараад буй. Багц баримтыг энэ сарын 4-нд Холбооны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж
байсан боловч олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын улмаас долоо хоногийн
хугацаагаар хойшлуулахад хүрсэн. ДХБ-ын гишүүнээр элсэхийн тулд Засгийн газар Үндсэн
хуулийг зөрчиж байна гэж эсэргүүцэгчид үзэж, Үндсэн хуулийн цэцээр шалгуулсан ч
ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдөлд
парламентын 131 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд эсэргүүцэгч талд зүүнийг
баримтлагчид давамгайлж байгаа юм.

Орос нь ДХБ-ын гишүүн болсноор эхний
гурван жилд ДНБ нь 3,3 хувь, дараагийн 11 жилд 11 хувиар өсч, иргэдийн орлого
25 хувиар нэмэгдэнэ гэж Дэлхийн банкны зүгээс үзжээ. Үүнээс гадна мөн экспортын
хязгаарлалт үгүй болж, импортын гаалийн татвар буурахгүй гэнэ. Энэ бүхэн нь Оросын
Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоолсноор 40 мянга хүртэл ажлын байрыг бий
болгох боломжийг нээх аж.

Харин ДХБ-аас баримтлах зарчим буюу гишүүн орнуудын эдийн
засаг дахь аливаа зохицуулалт нь
тус улсын зарим нэг салбарын ашгийг
бууруулж болзошгүй байна. Зөвхөн нэг жишээ татахад хар төмөрлөгийн
бүтээгдэхүүний экспорт нь 2,8 сая тонноор буурах аж.    

Ямартай ч Оросын худалдааны эргэлт
нэмэгдэхийн хэрээр бусад улс орнуудын ижил салбарын өрсөлдөөнд хамрагдах тул
хүссэн
ч,
хүсээгүй ч өрсөлдөх чадвараа одоо байгаагаас илүү болгох шаардлага тулгарч
байгаа юм. Даяаршсан энэ ширүүн өрсөлдөөнд 
тэсч үлдэхийн тулд
үйлдвэрлэлийн
бага өртгөөр хямд барааг зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь
оросуудын
хувьд
эрсдэлтэй боловч харин хэрэглэгчид, худалдан авагчдад таатай. Ингэснээр Оросын эдийн засаг бүхэлдээ илүү
бүтээлч, үр ашигтай болж шинэчлэгдэхээс өөр аргагүй болж бай
на.


Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж