“Tiger”-ийг худалдан авах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

“Tiger”-ийг худалдан авах санал тавьжээ

Сингапурын “Overseas-Chinese Banking Corporation” буюу OCBC банк Сингапурын “Fraser and Neave” буюу “F&N” компани болон Tiger компанийг алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Зүүн өмнөд Азид шар айрагны үйлдвэрлэлээрээ алдартай “ThaiBev” компани Азийн шар айрагны зах зээл дээр алдагдалтай ажиллаж байгаа дээрх хоёр компанийг худалдан авах санал гаргаад байгаа гэнэ.

Сингапурын “Fraser and Neave” буюу “F&N” компани нь өнгөрсөн жил 18,2 хувийн алдагдалтай ажилласан бол Tiger компани 7,9 хувийн алдагдалтай ажиллаж байгаа гэнэ.

Мөн Нидерландын Heineken шар айрагны үйлдвэр Tiger шар айрагны үйлдвэртэй нэгдэх сонирхолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж