Испани төсвөө танахаар шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Испани төсвөө танахаар шийдэв

Грекийн эдийн засаг шиг хямрал өөрийнх нь улсыг дайрахаас болгоомжилсон испаничууд төсвөө танах арга хэмжээ авах шийд гаргах гэж байна. Испанийн ерөнхий сайд Jose Luis Rodriguez Zapatero төсвийн ажилтнуудын цалинг таван хувиар бууруулж, бүсийн төрийн байгууллагууд болон тэтгэврийн зардлыг бууруулах гэж байна. Ийм арга хэмжээ авснаар хоёр жилийн дотор 15 тэрбум евро хэмнэнэ гэж тэд тооцоолжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төсвийн алдагдлыг багасгахын тулд төсвөө танах гэж байгаа талаар Испанийн засгийн газар мэдээлж байсан. Испанийн засгийн газрын төсвийн алдагдал одоогийн байдлаар 11 хувьтай байна. Шинэ арга хэмжээг авснаар 2011 он гэхэд төсвийн алдагдал зургаан хувь болж буурна гэж үзэж байна.

Zapatero сайд парламентад төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулах үедээ дараах арга хэмжээг авах гэж байгаа талаар ярьсан юм.
2011 оноос тэтгэвэр болон орон нутгийн төрийн байгууллагуудын төсвийг нэмэхгүй
Дээгүүр албан тушаалтай албан хаагчдын цалинг 15 хувиар танана
Дундаж ажилтны цалинг таван хувиар танана
Хүүхэд төрүүлсний тэтгэмж эцэг эхэд олгодог байсныг танана
Инфляцтай уялдаатайгаар тэтгэвэрүүд автоматаар нэмэгддэг байсныг болиулна
Бүсүүдийн төсөвөөс 1.2 тэрбум еврогын санхүүжилт танана гэж мэдэгдсэн.

Төсөв танах арга хэмжээ нь хэдийн эдийн засгийн гүн хямралд орсон тус улсын эдийн засгийг бүр сөхрүүлэхвий гэж испаничууд болгоомжилж байна. Испанид ажилгүйдэл одоогоор 20 хувь хүрээд байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд Испани эдийн засгийн хямралаас гарлаа, ДНБ 0.1 хувь өслөө гэж Испанийн засгийн газар мэдээлж байсан юм. Мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama Испанийн ерөнхий сайд Zapatero руу утсаар ярьж “Шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж