Мадонна Австралид хийх тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Мадонна Австралид хийх тоглолтоо цуцалжээ

Алдарт дуучин Мадонна ирэх жил Австралид хийх байсан аялан тоглолтоо цуцалсан тухай өнгөрсөн даваа гаригийн үдэш түүний тоглолтын зохион байгуулагч мэдэгдсэн байна. Гэхдээ яагаад цуцлах болсон талаар юу ч хэлээгүй ажээ. Энэ тухай  түүний Австралийн шүтэн бишрэгчид нь тун сэтгэл дундуур байгаа гэнэ.

Тэд энэ тухайгаа интернэтээр дамжуулан түүнд илэрхийлж эхэлжээ. Өмнө нь тэрбээр сүүлд хийсэн  хоёр ч аялан тоглолтынхоо үеэр  санхүүгийн байдлын улмаас Авсрали улсыг алгассан юм байна. Авсралийн Сидней болон Мельбурн дахь цэнгэлдэх хүрээлэнгүүдийг Мадонна ирэх жил хийх тоглолтондоо зориулж аль хэдийн захиалсан байжээ. Дуучин Мадонна мөн энэ сарын эхээр хийхээр төлөвлөсөн зуны аялан тоглолтын товоо Олимпийн наадмын дараа болтол хойшлуулжээ.

Өдгөө 53 настай алдарт дуучин маань Европт  аялан тоглолт хийж эхлээд байгаа ба  ирэх арванхоёрдугаар сард Өмнөд Африкт тоглолт хийснээр дуусах юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж