Бейонсе нарийхан ширхэгтэй торгомсог, тор мэт сүлжсэн шинэ үсний засалтаар гоёж, өхөөрдөм охин Blue Ivy-гаа тэврэн дэлгүүрээр хэсчээ. Дэгжин “охид” Манхеттэний дээд зэрэглэлийн “Bergdorf Goodman” худалдааны төвд зочилж, их хэмжээний худалдаа хийсэн байна.
Тэр гоёмсог үсний засалттай, хээтэй даашинзан дээр цагаан өнгөтэй цагираган ээмэг зүүж зургаахан сартай охиноо тэврэн явж байгаа нь олны анхаарлыг их л татсан бололтой. Дуучин Бейонсе саяхан Америкийн нэрт зохиолч Ребека Солнитоор охиныхоо Blue Ivy хэмээх өвөрмөц нэрний утга учрын талаар нэгэн шүлэг бичүүлсэн гэнэ.
Дашрамд сонирхуулахад, “Destiny"s Child” хамтлагийг эргэн нэгдэх болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Дуучин Бэйонси Нөүльс, Келли Роуланд болон Мишель Вилльямс нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг долоон жилийн өмнө тарцгааж байсан юм.
Э.АНХТУЯА