Увс аймгийн Тэс сумийн нутагт хүчтэй шороон шуурга болсны улмаас тус суман дахь хилийн боомт хаагдсан гэх мэлээллийн дагуу Увс аймгийн Гаалийн газрын дарга Ч.Эрдэнэбаатараас Өнөөдөр сонин тодруулжээ. Тэрээр хэлэхдээ Энэ сарын 15-ны 16.45 цагаас эхлэн 15 минутын турш хүчтэй шуурга шуурч, улмаар мөндөр орсон. Шуурганы үеэр шонгийн мод унаж, цахилгаан тасалдсан. Гахдээ боомт хаагдаж, гаалийнхны үйл ажиллагаа тасалдах хэмжээнд хүрээгүй. Унасан шонг зассан учир ажил одоо хэвийн явагдаж байна. Мөндөр буусны улмаас боомтын байрны ханын шавар нурж, дээвэр нь хүчтэй салхинд хийсэж, хил даваад явчихсан. Боомтын ажилчдын зургаан гэр нурж, нэг айлын гэр дахин ашиглахааргүй боллоо. Гадаа байсан нэг хүн мөндөрт цохиулан ухаан алдаж эмнэлэгт хүргүүлсэн. Одоогоор бие нь хэвийн байгаа. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Гэвч эвдэрсэн нурсан зургийг авч баримтжуулсан байгаа гэжээ.
Э.САР