V цахилгаан станц барих тендерийн ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

V цахилгаан станц барих тендерийн ялагч тодорлоо

Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт V цахилгаан станц барих тендерийн ялагчийг зарлалаа. 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр босож, 820 мВТын хүчин чадалтай байхаар тооцож буй уг ДЦС-ыг “International power” (GDF-Suez), БНСУ-ын “Поско энержи”, Японы “Сожитц”, Монголын “Ньюком” компаниудын хамтарсан консорциум барьж, байгуулахаар боллоо.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлж буйгаар эцсийн гэрээ хэлэлцээрийг ирэх сард багтаан хийснээр V ДЦС-ыг барих ажил албан ёсоор эхлэх юм. Жилд 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин их цахилгаан, дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай эл станцыг хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж