Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне хүүгийнхээ үхлийн шалтгааныг олохоор хувийн мөрдөгч хөлсөлжээ.
Нэрт жүжигчний хүү Сейж Сталлоне өнгөрсөн баасан гаригт Лос Анжелес дахь гэртээ нас барсан бөгөөд мансууруулах бодис тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн нь түүнийг үхэлд хүргэсэн гэж үзэж байгаа юм. Учир нь цагдаа нар түүний гэрээс ууттай нунтаг цагаан зүйл олсон.
Нунтаг зүйлийг кокайн мөн эсэхийг тогтоох шинжилгээ явуулж байгаа аж. Гэвч жүжигчин Сильвестер Сталлоне хүү нь чухам юунаас болж нас барсныг тогтоохоор хувийн мөрдөгч хөлсөлсөн байна.
Мөрдөлтийн дүнд Сейж Сталлоне жоргүйгээр олгодог өвчин намдаадаг мансууруулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр уусныг тогтоосон гэнэ.
Н.Энх