МИАТ компани ажилтан шалгаруулж авна

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

МИАТ компани ажилтан шалгаруулж авна

МИАТ Хувьцаат компанийн Маркетинг, борлуулалтын хэлтэст Маркетингийн ахлах мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.


Ажлын байрны үндсэн чиглэл:

Байгууллагын маркетингийн үндсэн бодлого, стратегид нийцэхүйц маркетингийн өдөр тутмын үйл ажиллагаа буюу удирдлаган дахь ажилтнуудын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, хянах, мэргэжлийн зөвлөгөө өгөх.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Маркетингийн мэргэжилтэй, эсвэл энэ чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Эдийн засаг, маркетингийн судалгаа шинжилгээний арга эзэмшсэн, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Удирдан зохион байгуулах чадвартай, туршлагатай
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Хариуцлага хүлээх чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи, орос хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах чадвартай
  • Маркетингийн чиглэлээр ахлах болон түүнээс дээш албан тушаал хашиж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет /Төрийн албан хаагчийн маягтаар/
  2. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  3. Цагдаагийн газрын тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариат/
  5. Оршин суугаа хорооны тодорхойлолт
  6. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  7. Диплом, сертифкатын хуулбар /Нотариат/
  8. Цээж зураг 3%

Материалыг: 2012 оны 07-р сарын 25-ны өдрийг хүртэл МИАТ ХК-ийн төв оффисийн 205 тоотод Захиргаа, зүйн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цэрэнбатад 08:00~17:00 цагийн хооронд авчирч өгнө үү.  

Холбоо барих утас:  379852

МИАТ ХК-ИЙН ХАЯГ: ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 10-Р ХОРОО, НИСЭХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж