Ижийдээ бичсэн хүүгийнх нь шүлэг

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ижийдээ бичсэн хүүгийнх нь шүлэг

Энхрийхэн
харцанд чинь нулимс тогтжээ ээжээ

Эрэвгэрхэн
сормууст чинь үрчлээ суучихжээ ээжээ

Гарын
чинь алга эвэршээд гандуухан харагдаад байна

Ганцхан
олдох ижийгээ би аятайхан асарч чадахгүй юм


Уйлахаа
тандаа харуулахгүй гэж тэрхэндээ бодовч

Унах
нулимс таны л дэргэд хамгийн амттай
юм аа

Уурлахаа
танаас нуучих гэж энүүхэндээ л хичээвч

Уйг
минь та л хамгийн сайн ойлгодог оо ижий минь


Айлгаж
таныгаа зовоохгүй юм сан гэвч аргаа олж ядахад

Амьдралын
замд хамгийн ойр хүн та минь л байх юм

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж