4D кино театр нээгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Үзэгчид киног 3D-ээр үзэж бодит мэдрэмж таашаалыг авдаг байсан бол 4D кино театр үүд хаалгаа нээж, үзэгчдээ хүлээж авч эхэлжээ.

Энэхүү 4D технологийг өмнөд Солонгосын CJ Group бүтээсэн ба энэ кино театр нь 3D-ээс хол илүү болж чадсан байна.

4D кино театрын давуу тал нь киног зөвхөн хараад ч зогсохгүй үнэрлэж мөн биеэрээ мэдрэх боломжтой болсон аж.

4D кино театр нь тоноглогдсон суудлуудтай бөгөөд тэдгээр суудлууд нь үнэр гаргах болон хөдөлгөөн хийх зэрэг үүргүүд гүйцэтгэх аж.

Жишээлбэл таны үзэж буй кинон дээр далайн эрэг гарах үед суудал тань усны үнэр гаргах юм.

Мөн кинон дээр машины осол гарах үед таны суудал доргих жишээтэй.

CJ Group хойд Америкийн 200-аад кино театруудыг 4 жилд багтааж бүгдийг нь 4D болгож өгнө хэмээн амласан гэнэ. 

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж