Нийслэлийн авто замын газраас мэдээлж байгаагаар Сансарын тунелийн зүүн уулзварыг өнөөдрөөс эхлэн хаах болжээ. Тодруулбал, Зүүн дөрвөн замаас хойш Сансарын Шатахуун түгээх станц хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах болсон байна. Ингэхдээ есдүгээр сарын 1-н хүртэл хөдөлгөөнийг дээрх чиглэлд хаах болжээ. Энэ нь дээрх газарт нүхэн гарцны ажил хийх болсонтой холбоотой аж.
Г.Дарь