Казак уран бүтээлчид халх жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Казак уран бүтээлчид халх жүжиг тоглоно

Баян-Өлгий аймгийн театрт Монгол жүжиг тавих шийдвэрийг тус аймгийн ЗДТГ-аас гаргасан гэнэ. Үүнд эх хэл, бичгийг эрхэмлэх тухай ерөнхийлөгчийн зарлигч багагүй нөлөөлсөн бололтой. Эхний ээлжинд богино үзэгдэлт жүжиг сонгон тавихаар төлөвлөсөн нь тэндхийн уран бүтээлчдийн хэлний бэрхшээлтэй холбоотой аж. Тус аймгийн тайзнаа ямар бүтээл тавихыг Нийслэлээс уригдан ажиллах уран бүтээлчдийн багтай ярилцаж шийдэх аж. Ийнхүү казак түмэн маань монгол жүжиг тавьж ирэх онд толилуулана хэмээн сэтгүүлч Ж.Хаан  мэдээлжээ.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж