
Олимпийн рингэнд тулалдах Монголын боксчдын тухайд П.Сэрдамба хамгийн хөнгөн жин болох 49 кг-д, Н.Төгсцогт 52 кг-д, У.Мөнх-Эрдэнэ 64 кг, харин Б.Түвшинбат 69 кг-ын жинд тоглох билээ.
Олимпийн хөтөлбөрийн дагуу боксын тэмцээн 56 ба 75 кг-ын жингийн тоглолтоор эхэлнэ. Харин Монголын ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж, долдугаар сарын 29-нд ОУХМ Б.Түвшинбат Лондонгийн рингэнд гарна. Залгуулаад 30-нд Н.Төгсцогт, харин П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар 31-нд эхний тулаанаа хийх юм.
С.ЦЭЛМЭГ