Нутгийн бөхчүүдээ урамшуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Нутгийн бөхчүүдээ урамшуулжээ

Увс аймгаас төрсөн улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн хамгийн азтай одтой бөх байсан. Нутгийн арслангаа улсын арслан цол хүртсэнд Увс аймгийн нутгийн зөвлөлөөс мөнгөлөг өнгийн шинэхэн “Lexus-570” машинаар мялаасан гэнэ. Мялаалгыг уяачдын наадмаар гардуулжээ. Улсын гарьд цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группийн бөх Д.Рагчаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хоёр өрөө байр бэлэглэж, Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс “Land Cruiser-200” машинаар мялаасан гэнэ. Мөн хоёр бөхийг  15-10 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж