
Аврагчид 145 хүний амийг аварч чадсан ба шөнө болсон тул аврах ажиллагааг өнөө өглөө хүртэл түр зогсоожээ. Сүүлд авсан мэдээгээр 31 хүн нас барж, 145 хүн аврагдсан байна. Онгоцон дээр хичнээн гадны иргэн зорчиж явсан нь тодорхойгүй байгаа ч нас барсан хүмүүсийн дунд нэг гадаад эмэгтэй байгаа ажээ.
Харин аврагчид 13 гадаад иргэнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Энэ онгоц Танзаниас Занзибар руу ойролцоогоор үд дундын үед далайн аялалд гарсан байна. Онгоц бараг бүхэлдээ усанд живсэн ба онгоцны жоохон хэсэг л нүдэнд харагдаж байгаа ажээ. Энэхүү “MV Salama” гэдэг гатлага онгоцыг “Seagull” компани эзэмшдэг байна.
Б.Анхтуяа