ХААН банк “Шилдэг Банк”-аар 6 дахиа шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

ХААН банк “Шилдэг Банк”-аар 6 дахиа шалгарлаа

Олон улсад нэр хүндтэй “Euromoney” сэтгүүл ХААН Банкыг Монгол Улсын “Шилдэг Банк”-аар 6 дахь удаагаа шалгарууллаа

Банк
санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч сэтгүүл болох “Euromoney”
сэтгүүл 2012 оны Монгол Улсын “Шилдэг Банк”-ыг өргөмжилсөн байна. Монгол
Улсын “Шилдэг банк” хэмээх энэхүү олон улсад нэр хүндтэй шагналыг үндэсний тэргүүлэгч ХААН Банк 6 дахь удаа хүртээд байгаа тухай
мэдээллийг уншигч танд хүргэе.

“Euromoney” сэтгүүл нь дэлхийн бүх улсын банкуудын санхүүгийн үзүүлэлт,
 тухайн онд гаргасан  амжилт, улс орныхоо эдийн засгийн хөгжилд оруулсан
хувь нэмэр, зах зээлд нэвтрүүлсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг
үзүүлэлтүүдийн дүн шинжилгээнд үндэслэн “Дэлхийн шилдэг”, “Бус нутгийн
шилдэг”, “Улс орны шилдэг” банкуудыг жил бїр тодруулдаг юм.  

Эдгээр
шалгуур үзүүлэлтүүдийг хангаж Монгол улсын “Шилдэг банк”-аар шалгарсан
ХААН Банк Монгол орон даяар салбар нэгжтэй цорын ганц банкны хувьд 100
хувь онлайн сүлжээнд холбогдсон 500 салбар, нэгжээрээ дамжуулан 1.8 сая
харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажилладаг. Ийнхүү олон
улсад үнэлэгдэн нэр хүнд бүхий шагнал хүрсэн тухайгаа ХААН Банкны
гүйцэтгэх захирал ноён Норихико Като хэлэхдээ: Баяр наадмын босгон дээр
“Олон улсад нэр хїндтэй Евромони сэтгүүлээс 2012 оны Монгол улсын Шилдэг
банкаар ХААН Банкыг  6 дахь удаагаа шалгаруулсныг дуулгахад баяртай
байна. Манай банкны санхүүгийн чадавх, зах зээлд нэвтрүүлсэн шинэлэг
бүтээгдэхүүн, улс орон даяар хүргэж буй үйлчилгээ, цаашлаад Монгол улсын
эдийн засгийн хєгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн энэхүү нэр хүндтэй
шагналыг өгсөн бөгөөд энэхүү шагнал нь эрхэм харилцагч та бүхний
дэмжлэг, бидэнд хүлээлгэсэн итгэл мөн банкны нийт ажилтнуудын маань нөр
их хөдөлмөрийн үр дүн болохыг онцолж хэлмээр байна. 
Монгол
улсын эдийн засаг асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед ХААН
Банк харилцагч та бїхний бїхий л хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр эрмэлзэн ажиллах болно” хэмээсэн юм.  
ХААН
Банк нь 2012 он гарсаар Монгол Улсын Топ 5 банкны тэргүүн банкаар
шалгарсан тєдийгүй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага, манлай
татвар төлөгч зэрэг шагналуудыг хүртэж салбартаа тэргүүлэгч гэдгээ
батлан харуулсаар байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж