Азийн орнуудын бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Азийн орнуудын бизнес уулзалт болно

Ази номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко наймдугаар сарын 1-5-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын хүрээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай бизнес уулзалт хийх ба Хонконг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан зэрэг орнуудын төлөөлөгч ирэх юм байна.

Бизнес уулзалт наймдугаар сарын 2-нд МҮХАҮТ-д болох бөгөөд мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, амралтын газар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тос, хийн үйлдвэрлэлийн хяналт шалгалт, уул уурхай, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд оролцох боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж