Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хүүрэн сургууль

Барааг нь харсан газраас л эхлээд

Бараантай зүйлс толгойд тусна

Дэвсгэр нутаг руу гишгэн зөөлөн алхдаг байсан ч

Дэвс дэвс хийн явхаас өөр аргагүйдлээ хөөрхий

Зөрөн өнгөрөх харц болгон

Зөвийг гуйвуулах буруутай нүгэлтнүүд

Шүргэлдэн маргалдах доодсыг харин

Шүгэлцэн чөтгөртэй солиотонгууд
гэж бодно

Ухамсар арчаа, биеэ авч явах байдлаараа

Урагшгүй хойшлогдсоор хонгилийн нүхэнд унана

Ухаандаа бодол үүсгэдэггүй, бодсон ч тунгаадаггүй

Утга учиргүйн олонход ядаж дуугүй бай гэж хэлье

Хаалга үүд нээхийн
цаана

Хачин
халтар мануухай

Хандгүй
доод давхраар

Хайр
татах зүйл алга

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж