Цагдаагийн дарга нар давж заалдана

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар давж заалдана

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар маргааш Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө өгөхөөр болжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд энэ сарын 08-нд яллах тогтоолыг өгсөн юм. Яллах тогтоол гардан авсанаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандана гэж хуулинд заасан байдаг.

Одоогоор Ч.Амарболд, О.Зоригт нар Улсын гуравдугаар эмнэлэгт, Ш.Батсүх Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон юм. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж