Цэвэр алтыг олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглах боломжтой ба түүгээр урласан бүтээлүүдээс гоо сайхны таашаал авах, цэвэр алт найрлаганд нь орсон бүтээгдэхүүнийг хүртэж, амтлах нь хязгааргүй уран сэтгэмжийг нээх увидастай.
Хоол хүнс нь урлаг болтлоо хөгжсөн Франц, Австри, Япон болон тансаг чамин хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Герман зэрэг улс хүнсний алтны хэрэглээгээр дэлхийд ноёлдог. Тиймдээ ч хүн төрөлхтөн өөрийн гоо үзэмжинд анхаарч, үнэт эдлэл хэрэглэж ирсэн цагаас цэвэр алтаар гоёж, залуу хосуудын хайрын баталгаа нь алтан бөгж байж, эв нэгдэл, эрч хүчийн бэлгэдэл болсон олимпийн аварга нь хүртэл зөвхөн АЛТАН медалийн төлөө тэмүүлсээр, түүндээ ч хүрэх ганцхан л зорилготой байдаг.