Нацист гэмт хэрэгтнийг Будапештаас илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Нацист гэмт хэрэгтнийг Будапештаас илрүүлэв

Өдгөө 97 настай Ласло Чатари гэгч 15 мянган еврей нарыг Освенцимийн хорих лагерьт илгээсний хариуцлагыг хүлээх цэргийн гэмт хэрэгтэн юм. Түүнийг Британийн Sun сонины сурвалжлагч нар Будапештаас илрүүлжээ. Тэрээр 1997 он хүртэл Канадад өөр нэрээр нуугдаж байгаад дараа нь сураг нь тасарсан байв.

Нацистийн гэмт хэрэгтнүүдийг хайн олох Симон Визенталийн төвөөс хайж байсан цэргийн гол хэрэгтнүүдийн жагсаалтад Ласло Чатари орсон байгаа ба тэрээр 15700 еврейг Освенцимийн хорих лагерьт явуулсан хариуцлагыг хүлээх гэмт хэрэгтэн ба Чехословакийн шүүх 1948 онд түүнд цаазаар авах ял оноосны дараа тэр Канадад зугтан гарч өөр нэрээр амьдарч байжээ. Түүнийг 1997 онд илэрүүлсний дараа тэр Канадаас зугтан сураг алдраад байсан юм. Гэтэл тэр төрсөн нутагтаа тэтгэврийн хөгшин болчихсон амьдарч байв.

Сэтгүүлчид өөрсдийн эрэн сурвалжлагадаа нацист гэмт хэрэгтний тухай Византалийн төлөөс гаргасан мэдээлэлийг ашиглан тэр гэмт хэрэгтэнг илрүүлжээ. Ласло Читари өөрөө хамгийн харгис гэж дайны үеэр алдаршсан байв. Тэрээр хоригдлуудаар хөлдүү газрыг гараар нь ухуулж, эмэгтэйчүүдийг ташуурдан тамладаг байсан гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж