Элтон Жон хүүдээ хамгийн хайртай гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Элтон Жон хүүдээ хамгийн хайртай гэв

Дуучин, хөгжимчин Элтон Жон саяхан BBC телевизэд өгсөн ярилцлагадаа "бяцхан хүү Захарид хайртай шигээ өөр хэнд ч ийм хайртай байсангүй" хэмээн хэлжээ. Шоу бизнесийн түүхэнд нэрээ мөнхлөөд 40 гаруй жилийн нүүр үзэж буй тэрбээр хамгийн авъяаслаг оддын тоонд зүй ёсоор багтдаг. Мөн тэрбээр урьд нь хэзээ ч хүүхэдтэй болох талаар бодож яваагүй гэдгээ ч нуулгүй хэлжээ. "Захари шиг хөөрхөн хүү надад байгаа болохоор би цаашаа ажиллах хүч ордог.

Захари бага сургуульд явдаг болвол бүх зүйл өөрчлөгдөх байх. Учир нь тэр өсч том болж, аавууддаа гаргадаг цаг нь багасна. Би түүнийг сургуульд нь хүргэж өгч, хичээл тарахаар нь авахыг маш их хүсч байна. Түүний хүүхэд насны багахан хэсгийг ч болтугай алдахыг би хүсэхгүй байна" хэмээжээ.

Б.УУГАНЧИМЭГ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж