Бороо Германы ургацанд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Бороо Германы ургацанд нөлөөлөв

Хэдэн долоо хоногийн бороо Германы энэ жилийн ургацад сөргөөр нөлөөлжээ. Ган гачигтай  байсан тус орны өмнөд ба баруун өмнөд нутагт л  орсон бороо нь гангийн улмаас үүсээд буй хохирлыг нөхөх чадах гэнэ.

DAPD агентлагаас явуулсан санал асуулгаар энэ нь тодорхой болж байна. Доод Саксонийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн холбоо энэ жилийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 хувиар буурна гэж үзэв.

Бранденбург, Саксони, Шлезвиг-Голштейн мужуудад цаг агаар нь сайн ургацад хэтэрхий чийглэг болсон байна. Тюрингид цаг уурын хүнд нөхцлийн хамт мэрэгчид тариа будааг ихээхэн сүйтгэжээ. Хойд Рейны Вестфалид олон  мянган га талбайн ургац мөндөрт цохиулсан байна. Харин Баварид ган тайлагдан хүнсний ногооны ургацад сайнаар нөлөөлсөн гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж