Их Британид террористууд нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Их Британид террористууд нэвтэрчээ

Террорист ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийн жагсаалтад нь байдаг хэдэн хүн Британид орж чаджээ. Тэд “Хитроу” нисэх буудлын  хилийн шалгалтаар  гарсан байв. Их британийн Хил хамгаалалтын агентлагийн нэг ажилтны хэлснээр нисэх буудлын шалтаар террорт сэжиглэгдсэн гурван хүн гарч чадсан байна. Харин өөр нэг ажилтан нь хилийн постоор таван сэжигтэн гарсныг хэлж байгаа ажээ.

Нэвтрэн өнгөрүүлэх цэгүүдэд дугаарллын ачааллыг буруулах үүднээс туршлагагүй олон хүнийг дайчилсан нь ийм байдалд хүргэсэн гэж тэд мэдэгдлээ. Дэлхийд томоохонд ордог хувийн хамгаалалтын G4S агентлаг олимпийн хамгаалалт шаардлагтай тооны хүмүүс гаргаж чадаагүй учраас дуулиан дэгдсэн байв. Одоо тэр компани Олимпийн зохион байгуулах хороонд 77,5 сая долларын нөхвөр төлөх болж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж