
2012 оны гуравдугаар сард Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн Ли Жаосин энэ жилд Хятадын цэргийн төсөв 11,2 хувиар өсөн 670,72 юань болно гэж мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн онд Хятадын цэргийн зардал нь өмнөх оныхоос 12,7 хувиар нэмэгдэн 601 тэрбум юань болсон байв. Энэ жилийн хоёрдугаар сард IHS Global Insight компани дүгнэлтээ шинэчлэн 2011-2015 онуудад Хятадын цэргийн зардал хоёр дахин нэмэгдэн Ази, Номхон далайн бүсийн бүх орнуудын цэргийн нийт зардлаас давна гэсэн байлаа.
Ш.МЯГМАР