
Ирэх сонгуулийн гол сэдэв нь Европын хувь заяа болох тухай канцлер хэлэв. Христийн ардчилсан холбоо нь Европын чиглэлийг тууштай барьж, Европын холбооны оршин тогтнолоос өгч байгаа давуу талд анхаарах болно гэж Меркель онцлов. “Европгүйгээр бид манай хамтын үнэт зүйл, бидний үзэл санаа, бидний төсөөлөл байхгүй” хэмээн тэр хэлсэн байв. Энэ дашрамд тэрээр өөрийн эвслийн түнш Христийн нийгмийн холбооны тэргүүн Хорст Зеехоферийн (Horst Seehofer) хэлсэн “хэрэв Грек зээлдэгч нарынхаа өмнө авсан үүргээ биелүүлэхгүй бол евро бүсийг орхих хэрэгтэй” гэсэн үгийг дэмжсэнгүй.
Ангела Меркель “үүргээ биелүүлэх нь чухал” гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Грекийг евро бүсээс гаргах талаар нь Европын холбоо, Европын төв банк ба ОУВС гуравын тайлан гартал тайлбар хийхгүй гэлээ.
Үүний өмнө Rheinische Post сонин Германы Засгийн газрын эх сурвалжаас иш татан “гурвалын” байцаагчдын хийсэн Грекийн амлалтаа хэрхэн биелүүлж буй талаарх урьдчилсан тайланд хэмнэлтийн тохиролцсон 300 заалтынхаа 210-ыг Грек биелүүлж чадаагүй гэсэн хэмээн өгүүлсэн байна.