Германчуудын банкны хадгаламж эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Германчуудын банкны хадгаламж эрс өсчээ

Евро бүсийн хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж Олон улсын валютын сан үзлээ. Тус сангийнхан 2012 ба 2013 оны эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Сангийн шинжээчид Германы эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтийг эерэгээр харж байгаа гэнэ.

Евро бүсийн өрийн хямрал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд гол аюул болсоор байгааг ОУВС сануулж байна. Хэрэв европчууд цаашдаа хямралтай орнуудынхаа байдлыг сайжруулж чадах­гүй бол тэр нь дэлхийн эдийн засгийн өсөл­төд сөргөөр нөлөөлнө гэдгийг сан­гийн мэргэжилтнүүд дүгнэлтдээ дурдлаа.
Валютын сангийнхан  Германы эдийн засгийн өсөлтийг 2012 онд нэг хувиар өснө гэсэн дүгнэлт хийсэн байна. Өмнөх дүгнэлтээр нь 0,6 хувийн өсөлт амлаж байсан юм.


Германчууд мөнгөний хуримтлалаа нэмэгдүүлсээр л

TNS-Infratest төвөөс явуулсан судал­гааны дагуу герман хүн бүр ирээдүйдээ хуримтлал болгон сар бүр 165 еврог далд хийж байна. Тэд голчлон банкны дансандаа мөнгө хийх болжээ. 

TNS-Infratest гэх нийгэм судлалын хүрээлэнгийн олон нийтийн санал асуулгын дүнг долдугаар сарын 16-ны өдөр нийтэлсэн байв. Асуулгад оролцсон германчууд ирээдүйдээ зориулсан хадгаламжаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний бодлоор бол сар бүр дундажаар 234 еврог хадгаламжиндаа хийвэл ирээдүйд нь хэрэгтэй гэсэн байна.

Хөрөнгөжилтөө тэд банкны хадга­ламж  маягаар  мөнгөө далд хийдэг бөгөөд өнгөрсөн онд тэдний хадгаламжийн нийлбэр нь 66,7 тэрбум евро байлаа. Үүний зэрэгцээ, 2011 оны сүүлч гэхэд германчуудын мөнгөн хөрөнгийн хэмжээ нь нийтдээ дөрвөн их наяд 715 тэрбум евро болсон байв. Өмнөх 2010 оныхоос тэр нь 57 тэрбум еврогоор их болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж