Улаанбаатарт бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо орно

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.




2012 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Төв болон говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд нутгийн зүүн хагаст усархаг хүйтэн бороо зүсэрч, 21-23-нд зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж