Надаль Испанийн тугчаар сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Надаль Испанийн тугчаар сонгогджээ

2008 оны Бээжингийн олимпийн талбайн теннисний ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль хэдхэн хоногийн дараа эхлэх "Лондон -2012" олимпийн их наадамд 100 хувийн амжилттай оролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн тухай www.tennis.com-д дурджээ.

“Их дуулга”-ын 11 түрүүг хүртэхдээ “Ролан Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээнд долоон удаа түрүүлж, шороон талбайн хаан хэмээх цомыг хүртсэн, өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Рафаэль Надалийн бэртэл сэдэрсэн хэдий ч Испаний олимпийн хороо Лондоны тугчний үүргийг өгсөн билээ. Энэ жилийн “Австралийн нээллтэй тэмцээн”-ий шигшээд шалгарч, улмаар Францын нээллтэй тэмцээнд түрүүлсэн ч “Уимбльдон”-д амжилт муутай оролцсон түүний хувьд Бээжингийн олимпид шилдэг нь байж тэргүүлсэн билээ.

Энэ жилийн “Уимбльдон”-ы хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны 100-д эрэмбэлэгдсэн Чехийн Лукаш Лосод хожигдож тэмцээнийг орхисон түүний хувьд өвдөгний бэртэл нь сэдэрч Лондонд өндөр амжилт гаргаж чадахгүй гэдгээ сэтгэл зовнин өгүүлсэн тэрбээр улсынхаа тугчнаар итгэл хүлээлгэсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Дашрамд дуулгахад, олимпийн наадмын талбайн теннисний тэмцээн долдугаар сарын 28-наас
наймдугаар сарын 5-ны хооронд болох билээ. 

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж