Галзуу хулгана дээр суухдаа зарим хүмүүс хүүхэд шиг хөөрч баярладаг бол зарим нь үнхэлцгээ хагартал айсандаа дахин хэзээ ч суухгүй гэж амладаг гэнэ. Харин Америкийн реалити шоуны од Ким Кардашиан саяхан Калифорнийн “Six Flags" Magic Mountain” паркийн галзуу хулгана дээр суухдаа нус нулимсандаа хутгалджээ. Харин түүний рэппер амраг Кэни Вест огтхон ч айсан шинжгүй, хөөрсөндөө бүр суудлаасаа үсэрч босох шахсан гэнэ. Хувийн амьдралаа жинхэнэ шоу болгож, амьдрах аргаа олсон Ким өндрөөс айдаг нэгэн бөгөөд Твиттерээр энэ тухайгаа бичжээ. NBA-ийн тамирчинтай сүр дуулиантай хуримласан ч ердөө 72 хоногийн дараа салсан Ким одоо рэппер Кэни Весттэй болзож байгаа билээ. Тэднийг хүүхэдтэй болох гэж байгаа тухай Америкийн хэвлэлүүд саяхнаас шуугиж эхэлсэн гэнэ.
Ким “галзуу хулгана”-аас айв
Н.ЭНХ