Ирээдүйн аваргууд эхний наадамдаа амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Ирээдүйн аваргууд эхний наадамдаа амжилттай оролцлоо

ОХУ-ын Саха улсын Якутск хотод энэ сарын 4-16-нд Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадам болсон билээ. Энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож медалийн арвин ургац хураасан (есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль)  амжилтаар ОХУ-ын нэгдүгээр баг, Казахстаны дараа гуравдугаар байрт шалгарсан юм. Медаль хүртсэн тамирчдын төлөөллийг өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Энэ үеэр Монголын багийн тугчаар ажилласан боксчин Э.Цэндбаатар тамирчдыг төлөөлж, БТСГ-т талархлаа илэрхийлж, “Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд оролцох ах, эгч нартаа амжилт хүслээ.

Монголчууд “Азийн хүүхдүүд”-д спортын 18 төрлийн 16-нд нь 152 хүний бүрэлдэхүүнтэй (26 дасгалжуулагч, 100 тамирчин, 26 албаны хүн) оролцсон юм. Энэхүү наадам анх 1996 онд Якутскт болсноосоо хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Н.Төгсцогт, М.Бундмаа нар амжилтын гараагаа энэ наадмаас эхэлж байв.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БИЛГҮҮДЭЙ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж