Европын шилдэгт нэр дэвших тоглогчдыг зарлав

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Европын шилдэгт нэр дэвших тоглогчдыг зарлав

Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос 2011-2012 оны улирлын шилдэгт нэр дэвших 32 тоглогчийн нэрийг өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус холбооны гишүүн 53 улсын спортын сэтгүүлчид эдгээр тоглогчийн төлөө санал өгч, хамгийн өндөр оноо авсан гурвыг наймдугаар сарын 14-нд зарлах юм. Харин эцсийн санал хураалтыг наймдугаар сарын 30-нд “Аваргуудын лиг”-ийн сугалааны үеэр явуулж шилдгийг тодруулах ажээ.

Буурал тивийн шилдгийг тодруулах зорилготой тус шагналыг Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини санаачилж, анхныхыг 2011 онд гардуулсан. Өнгөрсөн жил энэхүү шагналыг “Барселона” клубийн хамт “Аваргуудын лиг”-т түрүүлсэн Лионель Месси хүртсэн.

НЭР ДЭВШИГЧИД:

1. Серхио Агуэро (Аргентин, Манчестер Сити),
2. Чаби Алонсо (Испани, Реал)
3. Марио Балотелли (Итали, Манчестер Сити)
4. Якуб Блащиковский (Польш, Боруссиа)
5. Жанлуижи Буффон (Итали, Ювентус)
6. Икер Касильяс (Испани, Реал)
7. Петр Чех (Чех, Челси)
8. Фабиу Куэнтран (Португал, Реал)
9. Лесли Дэвис (Уэльс, Бангор Сити)
10. Дидье Дрогба (Кот-д’Ивуар, Челси)
11. Сеск Фабрегас (Испани, Барселона)
12. Радамель Фалькао (Колумби, Атлетико)
13. Жо Харт (Англи, Манчестер Сити)
14. Златан Ибрахимович (Швед, Милан)
15. Андрес Иньеста (Испани, Барселона)
16. Шинжи Кагава (Япон, Манчестер Юнайтед)
17. Винсен Компани (Бельги, Манчестер Сити)
18. Фрэнк Лампард (Англи, Челси)
19. Лионель Месси (Аргентин, Барселона)
20. Лука Модрич (Хорват, Тоттенхэм)
21. Месүт Өзиль (Герман, Реал)
22. Пепе (Португал, Реал)
23. Андреа Пирло (Итали, Ювентус)
24. Серхио Рамос (Испани, Реал)
25. Рауль Ганзалес (Испани, Шальке)
26. Криштиану Роналду (Португал, Реал)
27. Уэйн Рүүни (Англи, Манчестер Юнайтед)
28. Давид Сильва (Испани, Манчестер Сити)
29. Фернандо Торрес (Испани, Челси)
30. Яя Type (Кот-д"Ивуар, Манчестер Сити)
31. Робин ван Перси (Голланд, Арсенал)
32. Чави Эрнандес (Испани, Барселона)

Б.БИЛГҮҮДЭЙ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж